Уураг тархи хэлтэй хэрхэн холбогддог вэ?

Dermee Byambasuren
2 min readApr 2, 2020

--

Тархи судлалын ухаанд мэдрэл зүй, мэдрэл зүйн физиологи болон хэл шинжлэлийн салбарын зааг дээр үүссэн “хүний хэлний production буюу бүтээх, comprehension буюу ойлгох үйл явцыг удирдаж, хянадаг түүний мэдрэлийн үйл ажиллагааг” судалдаг нейролингвистик гэж чиглэл сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Уг чиглэл нь хүний унших, бичих, ярих, ойлгох зэрэг бүхий хэлэхүйн үйл явцын үед үүссэн хэлний мэдлэг тархины хаана, хэрхэн хадгалагддаг болохыг, эдгээр үйлийг бид өдөр тутмын амьдралдаа эзэмших болоод ашиглахад тархинд ямар үйл явц өрнөдөг тухай авч үздэг байна.

Хэрвээ танд доорхи асуултуудаас сонирхол татаж байгаа бол “coursera” платформд тавигдсан “Нейролингвистик” онлайн хичээлийг (https://www.coursera.org/learn/neuroling) санал болгож байна.

  1. Бидний тархи хэрхэн хэл яриаг удирддаг вэ? Хэл тархины аль бөмбөлөгт байрладаг, ямар үүрэг гүйцэтгэдэг эсэх?
  2. Хүний хэлний бүтэц, харилцааны хэрэглүүр, зэмсэг нь амьтдаас яагаад ялгаатай, нарийн зүй тогтолтой эсэх?
  3. Хэл нь бусад танин мэдэхүйн үйл явцтай (математик , хөгжим) зэрэгтэй адил мэдрэлийн сүлжээний тооцооллыг ашигладаг эсэх;
  4. Бидний сурсан, цээжилсэн үг, ямар нэг юмны тухай таньж мэдсэн концепт буюу ойлголт тархины аль хэсэгт хаана байрладаг эсэх;
  5. Тархинд тухайн хэрэглэх гэж буй үг хэрхэн шууд орж ирдэг эсэх, заримдаа яагаад шууд буудаггүй, түр зуур мартах ч юмуу нэг бол бүр мөсөн орж ирдэггүй эсэх;
  6. Хэрэв та 2 ба түүнээс дээш хэл мэддэг бол тэдгээрийг ямар нэг байдлаар ашиглахад хооронд нь хэрхэн сольж ашигладаг мөн нэг хэлээс нөгөө хэлрүү шилжихэд тархинд ямар үйл явц болдог эсэх;
  7. Хос хэлтэй бага насны хүүхдийн болон насанд хүрсэн хүний тархины хөгжил, танин мэдэхүйн чадварууд нэг хэлтэй хүнийхээс ямар ялгаатай болох яагаад? Мөн хүүхдийн хэл ярианы болон тархины хөгжлийн оргил үед ямар арга зүйгээр танин мэдэх чадваруудыг нь хөгжүүлж, сайжруулдаг тухай;
  8. Зүүнээс баруунлуу бичдэг, баруунаас зүүнлүү бичдэг аль эсвэл янз бүрийн дүрс, тэмдэг ашигладаг ард түмнүүдийн хэл, яриа тархины аль хэсэгт байрладаг болох ямар үүрэг зохион байгуулалттай болох өөр хооорондоо хэрхэн ялгаатай болох;
  9. Тархины ямар нэг эмгэг, гэмтэлээс үүдэлтэйгээр унших ярих, ойлгох, бичих зэрэг хэл ярианы чадвараа алдсан бол буцаад хэрхэн хэвийн байдалд орж эдгээр чадваруудаа сурч эзэмших боломжтой эсэх;
  10. Хэл ярианы согог, гэмтлийг тархи судлалын ямар багаж, хэрэгслээр хэрхэн оношлож түүнд таарсан эмчилгээ, сэргээн засах арга хэмжээ авдаг эсэх гэх мэт…

P.S. Уг чиглэлийн талаар цааш дэлгэрүүлж ерөнхий суурь мэдлэг олж авах бол дараах номыг (https://pdfs.semanticscholar.org/ba3b/96863f0e6fd1c678aacc0837e654b317ef81.pdf) сонирхоно уу.

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

Responses (1)