Оролдож, туршиж үзэхгүйгээр мэдэх ямар ч боломж байхгүй!!!

Dermee Byambasuren
1 min readMay 12, 2020

--

Суралцах ер нь их энгийн юм шиг санагдаад байгаа. Үг дуугүй л сониуч зангаа дотроосоо янз бүрээр гаргаж бодитоор туршиж, хийж, оролдож үзэх. Энэ тэндээс бэлэн зүйл, жор энээ тэрээ эрж хайх ямар ч хэрэг байхгүй. Хүн бүрийн танин мэдэхүй болон хүлээн авах үйлд таарсан арга барил гэж хаана ч байхгүй. Үүнийг өөрөө өөрөө л оюун ухаанаараа, тархиараа удирдаж бүтээнэ.

Танихуйн шинжлэх ухааны үүднээс хүн аливаа зүйлд суралцахад нэг бол айдсаар юмуу өвдөлтөөр нөгөө бол сониуч зангаар дамжуулан суралцдаг гэж үздэг.

https://neurosciencenews.com/files/2015/11/curiosity-neuroscience-public.jpg

Миний хувьд үүнтэй мөн санал нэг байдаг ч үүнийгээ хамгийн гол нь хийж, туршиж үзэх замаар тэр өвдөлт, тэр сониуч байдлаа улам илүү зөвөөр хурцална гэж боддог. Энэ дундаас юу өөрт чинь таарах, юу нь таарахгүй, яагаад таарахгүй зэргийн талаар улам илүү тодруулж авна. Тэр бүдэг бадаг тодорж гарч ирсэн зүйл нь бидний хэн байх, хэн болох, хаашаа явах, юуг хийх, яаж хийх, яагаад хийх, зэрэг асуултуудын хариуг эрэлхийлхэд дэм болдог юм боловуу гэж боддог.

Үүнд тус дэм болох хамгийн чухал зүйл нь 1) өөрөө өөрийгөө байнга эерэгээр урамшуулж, зоригжуулдаг чанар 2) эрдэм мэдлэгийн зөв чигт залж, чиглүүлж өшөө илүү сайжрах гаргалгаа, боломж байгаа гэдгийг бүтээлчээр мэдрүүлж урамшуулдаг сайн БАГШ.

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet