WEIRD-үүдийн орнууд ба тэдний нийтлэг зан төлөв

Dermee Byambasuren
3 min readSep 21, 2020

--

https://www.the-scientist.com/reading-frames/can-genetics-explain-human-behavior--66318

Сүүлийн үед “WEIRD” буюу (шууд утгаараа хачин, шаал сонин гэх утгатай хэхэ.) харин товчилсон утгаараа (Western-Барууны, Educated-Боловсролтой, Industrialized-Аж үйлдвэржсэн, Rich-Баян, and Democratic — Ардчилсан) гэсэн үгийг шинжлэх ухааны салбарт их ашиглах болсон.

Энэ үгийг хоёр хүрээнд авч үзэж, ойлгож байна.

1) Барууны, боловсролтой, аж үйлдвэржсэн, баян ардчилсан гэх улс орнуудад, нийгэмд өссөн, амьдарч буй хүмүүсийг бүхэлд нь тодорхойлдог.

2) Аливаа хүнтэй болон юмс үзэгдэлтэй холбоотой асуудлыг судлахдаа (тэр дундаа судалгаанд оролцогчдыг сонгох тал дээр) гол төлөв өндөр хөгжилтэй, хөгжсөн орнуудаас судалгааны баримт, мэдээллийг цуглуулж түүн дээрээ үндэслэн дүгнэлтүүд хийдэг гэдгээ судлаачид дуу нэгтэйгээр WEIRD гэж томъёолох болсон. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны түвшинд хийгдэж буй дийлэнхи судалгааны ажил барууны хүн амын жишээ, туршлага дээр төвлөрсөн, нэг талын соёлын онцлог түрэмгийлж байгаа тухай шүүмжлэж байна гэсэн үг. Жишээ аваад тайлбарлавал, хүн хэрхэн суралцдаг вэ, хэл яаж эзэмшдэг, хөгжиж явдаг гэх ерөнхий малгай асуултуудыг нарийвчлан задлаж янз бүрийн шинжлэх ухааны аргаар судалсан байдаг ч судалгаанд оролцогчдын дийлэнхи баримт, фактууд нь эдийн засгийн өндөр чадамжтай барууны болон өндөр хөгжилтэй орнуудын хүн ам дээр хийгдсэн байх жишээний. Үүнийгээ тэд WEIRD гэж оноож нэрлээд байгаа.

Үүнтэй холбоотойгоор олон улсын судлаачид судалгааны эмпирик датагаа цуглуулахдаа бусад жижиг улс орнуудын хүн ам, юмс үзэгдэлрүү шилжилт хийе, хандлагаа чиглүүлэе гэдэг байр суурьлуу нэгдэж байгаа. Тэгвэл Харвардын профессор соёлын ондоошил, хүний ондоошлын суурь зүй тогтлыг ойлгох зорилгоор барууны болон өндөр хөгжилтэй гэх улс орнуудын хүн ам “WEIRD” хайрцганд ороод өөрсдийгөө юу гэж үзэж, үнэлдэг үнэлэмжийн асуудал, сэтгэл зүй нь үүнийгээ дагаад ямар болсон, энэ нь бодит амьдрал дээр тэдний хандлага, зан төлвийг яаж өөрчилж хэлбэржүүлээд байгаа тухай судалгаа хийж ““The WEIRDest People in the World: How the West Became Psychologically Peculiar and Particularly Prosperous” сэдэвт ном хэвлүүлжээ.

Тэрбээр, барууны нийгэмд өссөн болон амьдарч буй хүн амын нийтлэг зан төлөв, шинж чанаруудын талаар номондоо дараах байдлаар дүгнэсэн байна.

o Хүн хоорондын харилцаанд хүнлэг бус хандлага давамгайлгайсан. Тэд ихэвчилэн хүнтэй харилцаа үүсгэхдээ харилцан ашигтай, ашиг хонжоо харсан зарчмыг баримталдаг ба хүнийг ХҮН гэдэг утгаар энгийн, хүнлэг харилцах хандлагыг үл оошоодог.

o Хувиа хичээж, довоо шарлуулах үзэл нэвт шингэсэн, бусдыг юман чинээ тоож бодохгүй. Энэ нь тэдний хэт өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө л гэж дөвийлгөх зан төлвөөр илэрнэ.

o Асуудалд олон талаас хандахаас илүүтэй нэг талруу нь туйшлруулж дүн шинжилгээ хийх буюу аналитик ханддаг. Тэд хүн болоод юмс үзэгдлийг ямар нэг ангилалд хувааж, ялгаж, хамаатуулж дүгнэх хандлагатай байдаг. Гэтэл нөгөө талд холистик буюу бүхэллэг байдлаар асуудалд ханддаг хувь хүн аливаа юмны харилцаа, холбоо, хам шинж, нэгдэл зүйг тогтолруу тэмүүлдэг байна. Жишээ нь: A VS B хоёр хэн хэл ам зөрлөө гэхэд аналитик хүмүүс “А” уурласан гэж шууд дүгнэлт хийдэг бол холистик хүмүүс энэ хоёр юунаас болоод үг зөрсөн тухай санаа нь зовнидог байна.

o Тэд хүнийг ёс суртхууны түвшинд шүүхдээ тухайн хүний үйлдлээс илүүтэй итгэл, хүсэл, санаа, зоригт голчлон анхаарлаа чиглүүлдэг. Жишээ нь, барууны нийгэмд ямарваа осол, гэмт хэргээс үүдэлтэй ял шийтгэлд тухайн хүний оюун санааны төлөв байдалд үндэслэн хэргийг шийдвэрлэдэг бол үйлдлийг дараагийн эрэмбэд авч үздэг гэжээ.

Тэрээр, эдгээр зан төлвүүд яагаад улам газар аваад байгаа тухай шалтгааныг барууны нийгмийн байгуулал, засаглал, хууль болоод тэдний ертөнцийг үзэх үзэл, соёлын онцлогтой холбон тайлбарласнаа ярилцлагадаа дурдсан байна.

Эх сурвалж: https://news.harvard.edu/gazette/story/2020/09/joseph-henrich-explores-weird-societies/?utm_source=twitter&utm_campaign=hu-twitter-general&utm_medium=social

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet