Технологийн талаарх ойлголтоо тэлэхүй

Dermee Byambasuren
2 min readJun 15, 2021

--

[Технологийн түүх судлаач Мэлвин Кранзбергийн тодорхойлсон технологийн 6 үндсэн хууль]

https://en.wikipedia.org/wiki/Melvin_Kranzberg
  1. Технологи өөрөө сайн ч биш муу ч биш бүүр цаашлаад энэ хоёрын завсрын, саармаг шинжтэй нь ч биш. Ээлтэй хоргүй гэгддэг технологиуд өргөн хүрээг хамраад ихээр ашиглагдаад ирэхээрээ л ихэнхи асуудлыг үүтгэдэг. Томоохон жишээ нь: Фейсбүүк.
  2. Зохион бүтээх ажил гэдэг хүний анхдагч ч бай суурь хэрэгцээ болоод шаардлагыг хангаж байдаг эх үндэс нь билээ. Шинэ технологиуд өргөжин тэлэхийн хэрээр цаанаасаа “шинийг сэдэхүйг” шаарддаг юм. Жишээ нь: Өөрөө удирдлагатай тээврийн хэрэгслүүд л гэхэд илүү сайн нягтралтай, мэдрэгчтэй технологи шингэсэн камера, гар утас хөгжүүлэхэд түлхэц болсон. Энэ бол шинэ зах зээлийг эрэлхийлж буй бизнес эрхлэгчдэд чиглэл болохуйц “бичигдээгүй чухал” дүрэм юм.
  3. Технологи гэдэг том эсхүл жижиг гэлтгүй бүхлээрээ ажилладаг, өөр хоорондоо уялдаа холбоо бүхий системийг шаарддаг нэгэн цул, цогц шинжтэй эд. Технологи нь бүхэлдээ системийг угсрах, холбох тухай ойлголт байдаг. Энд яав ч юмсыг салангидаар авч үзэх боломжгүй. Жишээ нь: Блокчейн технологийн нэг асуудал нь үүнийг орлуулах нийгмийн, байгууллагын, техникийн системд сайн нийцэж таарахгүй байгаа явдал юм.
  4. Технологи нь бодлогын шинжтэй ихэнхи шийдвэрүүдэд чухал үүргийг гүйцэтгэдэг хэдий ч техникийн бус асуудлуудад илүүтэй ач холбогдолтой байдаг. Тухайлбал улс төр, нийгэм-эдийн засаг, бизнесийн г.м. аль ч салбарын асуудлуудад хэдий сайн технологи ашиглах боломжтой байсан ч чухамдаа тухайн асуудалд ямар шийдлийн хувилбарыг нь сонгож хэрэглэж буйгаар тодорхойлогддог. Энд цөмийн эрчим хүчний талаарх хэлэлцүүлэг, маргаануудыг нэг эргэцүүлээд үзэхэд гэмгүй.
  5. Хүн төрөлхтний бүхий л түүх өөр хоорондоо хамааралтай. Гэвч технологийн түүх бол нэн чухал орон зайг эзлэх учиртай. Орчин үеийн дэлхийн ертөнцийн хөгжлийг аль ч талыг ажиглаад харъя л даа. Технологийн тухай түүх зэрэгцээд л давхиж байдаг.
  6. Технологи бол хүний оролцоот үйл ажиллагаа юм. Технологийг хүмүүс өөрсдөө зохион бүтээгээд ашиглаж хэрэглээд явдаг. Жишээ нь: Нийгмийн сүлжээний нөлөөг ойлгохгүйгээр бид өөрсдийн өнөөгийн түүхийг бичих боломжгүй.

Хураангуйлж, тоймлосон: Б.Дэрмээ

2021.06.15

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet