Соёлын ондоошлын тухай сонирхолтой харилцан яриа
Өчигдөр ангийнхаа Турк, Герман 2 оюутантай сургууль дээр тохиолдлоор тааралдаж ойд алхав. Бид ойр зуурын сэдвүүдээр харилцан яриа өрнүүлж тархиа сэргээгээд ирэв. Энэ дундаас хүн, соёлын ондоошилтой холбоотой сонирхолтой харилцан яриа өрнөснийг та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.
Товчилсон нэр: А → Би, Б → Герман охин, В → Турк залуу
А: Би энд ирснээсээ хойш ойд анх удаагаа л ингэж алхаж байна. Модны үнэр, агаар ондоо юмаа. Энэ ууланд зэрлэг ан амьтад байдаг уу, та хоёр өмнө нь их алхаж байсан таарч байсан удаа бий юу?
Б: Би лав өмнө нь алхаж яваад таараагүй юм байна. Гэхдээ манай найзууд байдаг гэсэн гээд л ярьж байсан.
В: Би байнга өглөө гүйдэг. Хааяадаа жижиг буга, үнэгтэй таарч байсан.
Б: Паах тиймүү, гоё юм. Өх нээрээ бид нар амьтны эм хүйс, төлийг нэрлэхдээ ялгаж хэлдэг. Танай соёлд тэгж ялгадаг уу?
A: Өө, манайд айхтар ялгаж хэлнэ ш дээ. Тэр дундаа гэршүүлсэн амьтдыг хүйс, нас, зүс, төлийг хэлэхдээ тус тусын оноосон нэрээр нэрлэдэг. Жишээ нь, морийг авч үзье. Нэг настайг нь унага, хоёр настайг даага, гурван настайг шүдлэн, дөрвөн настайг хязаалан, таван настайг соёолон гээд ялгаж хэлдэг.
В: Ваав, ямар сонин юм. Би Туркэд ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Шууд л насаар нь хэлээд байдаг шиг санаж байна.
Б: Сонирхолтой юм. Бид нар бол эм хүйс, төл дээр л оноож хэлдэг ч ингэж насаар нь ялгаж бол хэлдэггүй. Дээр нь ихэнхи герман хүмүүс иймэрхүү үгсийг нэг их ашиглаад байдаггүй зүгээр л шууд эм хүйс, төл нь гээд л хэлчихдэг.
А: Тийм. Сонирхолтой. Бидний үндэстний онцлогийг, ертөнцийг таньж мэдэж, хурааж хуримтлуусан л мэдлэг юмуу даа. Бас нэг сонирхолтой жишээ хэлэхэд бид нарын энэ алхаад байгаа уулыг бид хүншүүлж ойлгодог. Уулын байршлыг тодорхойлохдоо хүний эд эрхтнээр адилтгаж хэлдэг. Жишээ нь, уулын ам, уулын толгой, уулын хөл, уулын нуруу гээд доод, дээд, ар, өвөр талыг тодорхойлж хэлдэг. Мөн уул сонсож, харж гэхчилэн амьд юм шиг харьцдаг.
Б, В: хаха. Ямар сонирхолтой юм бэ! Байгалийг амьд гэж хүндэлж үздэг утга, агуулга явж байх шиг. Бид ч соёлын үүднээсээ ч ер нь хатуу шинжлэх ухааны үүднээсээ ч тэр нэгнийгээ нэг хайрцганд оруулж мэдлэгтэй, мэдлэггүй гэж шүүх нь өрөөсгөл юмаа.
А: Харин тиймээ. Би нэг юм асуучих уу? Би германы хэлний Bildung (боловсрол), Erziehung (хүмүүжил) хоёрын ялгааг болон танай ард түмний тархи толгойд эдгээр хоёр ойлголт юу гэж буудаг тухай асуух гэсэн юм. Энэ хоёр нийлээд л хүний боловсрол, сурган хүмүүжлийг танай ард түмэнд ойлгуулж тодорхойлсон байна тиймүү? Тэгвэл яагаад боловсролыг ойлгохдоо bauen (барьж байгуулах гэсэн үгнээс үндэстэй) үгтэй холбож хүнийг нэг л эд материал, юмтай төсөөлж оноосон юм бол? Надад бол тийм л төсөөлөл буугаад байна. Жишээ нь: Personlichkeitsbildung (хүний хөгжил), Selbstbildung (өөрийн таньж мэдэж, хөгжүүлэх) гэх үгс дээр ашиглаж байна.
Б: Аан, бид нар Bildung- ихэвчлэн боловсрол гэсэн утгаар л ойлгодог. Харин Erziehung-ийг илүү аав ээжээс, бага балчир наснаас олж авсан орчны (upbringing-өсгөж торниулах) хүмүүжилтай холбодог. Гэхдээ аль алийг нь нэг утгаар ойлгоод л явчихдаг. Би яг цаад концептуал агуулгын, ухамсрын түвшинд үүссэн төсөөлөл, ойлголтыг сайн бодож байгаагүй юм байна.
А: Би Германчуудыг яагаад юмыг цэгц дараатай, чанартай хийж, цаг барьдаг зэрэг үндэсний чинь хэвшмэл ойлголтыг энэ үгтэй холбож ойлгодог. Барилгыг барихдаа сууриас нь сайн цутгаад бариад эцсийн бүтээгдэхүүнээ чанартай гаргах тухай л гэж би зүйрлэж ойлгосон. Хэхэ.
Б: хаха. Мэдэхгүйээ. Яг тийм гэж хэлэхэд хэцүү юм. Би санал нэг л нийлэхгүй юм шиг. Гэхдээ маш бодууштай өнцөг. Сайтар бодож үзнээ. Харин танай Монголчууд боловсрол, хүмүүжлийг далд ухамсрын түвшинд, тархиндаа юу гэж төсөөлж, ойлгодог юм бэ?
А: Манайд боловсрол, хүмүүжлийг тодорхойлохдоо “ХҮНЭЭР ХҮН ХИЙНЭ” гэж ойлгодог. Хүнийг эд материал гэж үзэх бус амь, амьтай бодит зүйл гэсэн утгаар ойлгодог. Өөрөөр хэлбэл хүнийг хөгжүүлж, төлөвшүүлэхдээ сэтгэлтэй нь (дотоод мөн чанар), оюунтай нь, биетэй нь аль алинтай нь холбосон хүмүүнжүүлэх (humanistic) гэсэн цогц ойлголт юмуу даа. Ингэж боловсрол, хүмүүжлийн асуудалд хандаж хүний хөгжлийн мөн чанарыг авч үздэг.
В: Ваав, сонин л юм. Агуулгыг нь ухаад үзвэл гүн, гүнзгий утга санаа байх шиг байна.
А.Өнөөдөр боловсролын болон нийгмийн институциуд хүний хөгжилд хандахдаа хаа сайгүй яг л робот бэлдээд байгаа юм шиг эдийн засгийн материаллаг арга хэрэгсэл болгож хувиргаж үндсэн зорилгоо алдсан юм шиг санагддаг.
Б, В: хэхэ сонирхолтой юм!
За нэг иймэрхүү яриа өрнөв. Мөн эндээс нэг товч дүгнэлт хийвэл 1) Монгол хэл, соёл маш хүнлэг, энэрэнгүй юм байна, 2) юмс үзэгдлийг байнга ХҮН-тэй холбож ойлгодог, хүншүүлдэг, хүмүүнжүүлдэг юм байна.
Бусдад нэгийг бодуулахуйц байж магад гээд ийнхүү сийрүүлэв. Баярлалаа! 😊